Дарга Хү Жинтаогийн Дунд Азид хийсэн айлчлал их үр дүнд хүрчээ - 15 December 2009 - easychina
Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 34
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос...

кофеварка unit ucm-84...

Привет!
У меня вопрос. ...



Санамсаргүй
[2009-12-12][Шинэ мэдээ]
Хятад улс A төрлийн H1N1 вакцин тарих ахицаа түргэтгэнэ (0)
[2009-11-23][Үзэсгэлэн яармаг]
2010 оны Шахайн дэлхийн яармаг болоход цөөхөн хугацаа үлдлээ (1)
[2009-12-12][Шинэ мэдээ]
11-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт нэмэгдсэн байна (1)
[2009-12-15][Шинэ мэдээ]
3-н орны бүс нутагийн чанартай хамтын ажиллагааны дээд уулзалт эрээн хотод боллоо (0)
[2009-12-15][Бусад]
Хятадын Глобал Таймс сонин: Монголчууд Хятадуудад тийм ч таатай ханддаггүй (1)
[2009-12-12][Сонирхолтой]
Хичээл давтах газараа хэрхэн сонгох вэ? (0)
[2009-11-28][Хятад улсын түүх]
Анх цаас хятадад үүссэн тухай (0)
[2009-12-02][Шинэ мэдээ]
Шинжянийн Чинхэ сянь Ховд аймаг руу цахилгаан гаргана (0)
[2009-12-06][Шинэ мэдээ]
Хятад улс Өвөр Монголын нутаг бэлчээрийг хамгаалах салбарт 6 тэрбум 500 сая юань оруулаад байна (0)
[2009-12-05][Монголын Элчин Сайдын Яам]
Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын тухай дэлгэрэнгүй мэдээлэл (0)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 12-сар » 15 » Дарга Хү Жинтаогийн Дунд Азид хийсэн айлчлал их үр дүнд хүрчээ
9:51 PM
Дарга Хү Жинтаогийн Дунд Азид хийсэн айлчлал их үр дүнд хүрчээ

      Энэ сарын 12-14-ны өдрүүдэд Хятад улсын дарга Хү Жиньтао Казахстан болон Туркменстанд ажлын айлчлал хийсэн байна. Энэ айлчлал дуусан үеэр дарга Хү Жиньтао-д бараа болж айлчилсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи дагаж явсан сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь Хятад болон холбогдох орны уламжлалт найрамдал болон харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, айлчлал нь элбэг баялаг амжилтад хүрсэн байна гэжээ.

     Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн Казахстанд хийсэн айлчлал нь хоёр орны стратегийн түншийн харилцааны хөгжлийн шинэ ахицыг түлхэн ахиулсан байна. Казахстанд айлчлах хугацаанд, дарга Хү Жиньтао улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эх баялгийн бус салбарын хамтын ажиллагааг түлхэн ахиулах, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх мөн тэрчлэн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөх таван санал дэвшүүлсэн байна. Хятад Казахстан хоёр орны удирдагч хоср орны олон салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятад Казахстаны сайн хөршийн найрсаг харилцааг түлхэн ахиулах, харилцан итгэлцсэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх тухай санал нэгдсэн байна. Дарга Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь Хятад Казахстаны эх баялгийн бус салбарын хамтын ажиллагааг түлхэн ахиулах талаар шинэ үр дүнд хүрсэн бөгөөд Хятад Казахстаны соёлын солилцоог түлхэн ахиулах, хоёр орны ард түмний ойлголцоо болон найрамдлыг гүнзгийрүүлэх талаар чухал нөлөө үзүүлсэн байна гэжээ.

     Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн Туркменстанд хийсэн айлчлал нь Хятад Туркменстан хоёр орны олон салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хөгжүүлсэн байна. Айлчлалын хугацаанд, дарга Хү Жиньтао Хятад Туркменстаны хамтын ажиллагааны комиссын механизмыг эхлүүлэх, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, зам харилцаа, холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг эх баялгийн бус салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр талын тохиролцсон зээлийн төслийг хэрэгжүүлэхийг багтаасан Хятад Туркменстаны ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх 4 зүйлт санал дэвшүүлсэн байна. Хоёр тал бас хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын харилцаа холбоог нааштай түлхэн ахиулах, хоёр орны найрамдлын үндэс суурийг бэхжүүлж, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг түлхэн ахиулах тухай хоёр тал санал нэгдсэн байна.

     Туркменстанд айлчлах хугацаанд, дарга Хү Жиньтао бас Туркменстан, Казахстан, Узбекистан гурван орны ерөнхийлөгчтэй хамт Туркменстаны Аму голын эрэгд болсон Хятад-Дунд Азийн байгалийн хийн хоолойг дамжуулах ёслолд оролцсон байна. Үүний тухай Ян Жечи хэлэхдээ, энэ төсөл бол дөрвөн орны харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болох юм, энэ нь дөрвөн орны бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтаар хөгжихийг биелүүлэх хамтын хүсэл эрмэлзлийг харуулсан байна гэжээ.

     Туркместанд айлчлах хугацаанд, дарга Хү Жиньтао бас байгалийн хийн хоолой дамжуулах ёслолд оролцхоор ирсэн Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовтой уулзсан байна. Хятад Узбекистаны харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хоёр тал санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.

     Дарга Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь Хятад болон Дунд Азийн орнууд хоорондын харилцааг улмаар түлхэн ахиулж, бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдал болон цэцэглэлт хөгжлийг түлхэн ахиулахад чухал бөгөөд гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно гэж Ян Жечи бас цохон тэмдэглэжээ.

 

Category: Шинэ мэдээ | Views: 824 | Added by: Elrond | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Мягмар, 2016-12-06, 2:34 AM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал