Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 37
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос

кофеварка unit ucm-84

Привет!
У меня вопрос.



Санамсаргүй
[2009-12-01][Хятадын улс төр]
Хятад Европын холбооны удирдагчдын 12 дахь уулзалт боллоо (0)
[2009-12-15][Бусад]
Хятадын Глобал Таймс сонин: Монголчууд Хятадуудад тийм ч таатай ханддаггүй (1)
[2009-12-08][Шинэ мэдээ]
Ирэх 5-н жилд Хятад болон Америкийн худалдаа (0)
[2013-10-30]
1 (0)
[2009-12-08][Шинэ мэдээ]
Хятадын 2 техникч монголд шагнал хүртсэн байна (0)
[2009-12-02][Монголын Элчин Сайдын Яам]
Монгол Хятадын харилцаа (0)
[2009-11-28][Бусад]
Монгол Хятадыг холбосон төмөр зам нээгдэх гэнэ (0)
[2009-12-02][Монголын Элчин Сайдын Яам]
Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна !!! (1)
[2009-12-15][Тоглолт болон Шоу]
"VICS CLUB" гадаад оюутны party болно (5)
[2009-12-05][Шинэ мэдээ]
Канад Хятадын харилцаа шинэ цаг үедээ орлоо (0)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 12-сар » 15 » Гуанжоу--2010
0:16 AM
Гуанжоу--2010

Улиран одогч долоо хоногт өмнөд Хятадын Гуанжоу хотноо 2010 оны Азийн 16-р наадамд оролцох ҮОХ-дын элч төлөөлөгчид баруун этгээдээс зүүн хязгаар хүртлээ гурван бээрийн зайг туулах асар өргөн Ази тивийн өнцөг булан бүрээс таван одот "Гарден” (цэцгийн хүрээлэн) буурчийн газар руу довтолгон ирж, аяны тоосоо гөвж амжилгүй, ажил хуралдаа ханцуй шамлан оров. Нанхиад гүрэндээ "Цэцгийн хот” хэмээн алдаршсан Гуанжоугийн энэхүү тансаг буудалд ирэх жилийн Азийн Олимпийн хүндэт зочдын албан ёсны гэр нь (headquarter hotel) байх эрхэм үүргийг хүлээлгэсэн ажээ.

Жилийн дараа эхлэх Азийн Наадмын өмнөх бүх асуудлыг шүүн хэлэлцэх, газар дээр нь нягтлан судлах, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх зорилготой энэ хуралд OCA-ийн гишүүн 45 орноос дайн дажинтай Афганистан, дарга-генерал нь таг болсон Ливаны ҮОХ-ны төлөөлөгчид ирцэндээ "тас” тавиулж, эгнээг маань ялимгүй цөөрүүлэв. Бүтэн 3 өдөр хуралдсан энэ үйл ажиллагааны үеэр олон шинэ саналуудыг тусган, онгоцоор буцаж байх агшинд чинь үтэр түргэн хариу өгнө хэмээн Гуанжоу-2010 хорооныхон ялдамхан амлах нь сайшаалтай

Азийн наадмын хөтөлбөрт 42 спортын төрөл багтсаны 28 нв олимпийн данстай, үлдсэн 14 нь тивийн ба бүс нутгийн шинжтэй. Үүнээс крикет, бүжгийн спорт, луут завь, дугуйт тэшүүр, хятад ба го даам анх удаа хөл тавьж буй "шинэ цэргүүд”. Нийт 45 орны 10000 гаруй авьяаслаг тамирчид нийт 473 цогц медалийн төлөө 2010 оны 11 сарын 12-27-ны өдрүүдэд 53 спортын цэнгэлдэх хүрээлэн, ордон танхимд өрсөлдөнө. Гуанжоугийнхан тамирчдын тосгоныг нэг шат ахиулан хэвлэл мэдээллийн ба шүүгчдийн байрны хамт 2,73 га газрыг эзэгнэх "Asian Games Town” буюу дагуул хот маягийн бүтээн байгуулалтыг хийж эхлээд байна. Наадмын дараа спортын бичил хорооллыг орон сууцны ашиглалтаар худалдаалах зар гарчээ. Өрөөний 1 м.кв-ийн үнэ 3700-10000 юаньд хүрэх шинжтэй.

Монголын түншүүд

Давид Ду, Софиа Лин гэдэг хоёр ажилтан Монголын асуудлыг хариуцан ажиллах болсон бөгөөд тэд Тав ба Зүүн Азийн хэлтэст харьяалагддаг ажээ. Мөн манай багийн туслахаар монгол хэлтэй хүмүүсийг судалж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Толигор зам, гялгар машин

Одоо энэ хотод Азийн наадмын бүтээн байгуулалт ид өрнөж, нийт ашиглах 53 байгууламжийг шинээр сүндэрлэх 9 цогцолборын хамт 2010 оны хаврын 3-р сараас зуны 6-р сарын хооронд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх хатуу төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн байшин босгохын зэрэгцээ 43 авто зам, 8 түргэн галт тэрэгний шугам, 12 хурдны замаа шинээр тавих ба сайжруулан засварлахаа огт мартсангүй. Мөн наадмын үед үйлчлэх "төмөр хүлгүүд”-ийн нэрс тодорч "Toyota Camry”, "Honda Accord” нь тендерт "Buick”, "Hyundai”, "Benz”-ийг ялсан сурагтай.

Бамбар ба торго

Мөн Азийн наадмын бамбарт буухиан аяллыг ирэх жилийн 8-р сард эхлүүлж, эх орноороо аялуулах төлөвлөгөөг эцэслэхээр томилогдсон ажилтнууд толгой өндийлгэхгүй ажилласаар байна гэнэ. Харин Гуанжоу-2010 "Азийн Зам” хэмээх наадмыг дэмжих аялал OCA-ийн 37 орноор торгоны замаар мөрөө гарган, дурсгалаа үлдээжээ. Харин лалын шашныг үхширтэл баримтлагч Саудын Араб зэрэг орнууд уг үйл ажиллагааг дэмжээгүй бол дайн дажинтай зарим орон руу хятад нөхөд зүрхлэн ойртсонгүй.

Гуанжоуд очсон мэт цэнхэр дэлгэцийнхээ өмнө

Ази тивийн наадмыг алмайран үзэхийг хүсэгч спорт сонирхогчдод зориулж албан ёсны гэрээ байгуулсан 46 TV байгууллагынхан нь үүргээ биелүүлэх бэлтгэлдээ шамдан оржээ. Үүний жишгээр ABU (Asian Broadcastin Union)-ийн 8 гишүүн телевизтай монголын мэргэжилтнүүд ч цэнхэр дэлгэцээ байнга мялаах нь гарцаагүй биз ээ.

Сахиус – спорт ямаа

Азиййн наадмын бэлгэдэл сахиус нь 4 ишгээ дагуулсан Ямаа. Дээр үед их ган гачиг тохиосон цөвүүн цагт тэнгэрийн элч ямаа буун ирж, хур бороон хишгээ хайрлаж, ургац ногоог дэлгэрүүлж, улс ардыг зовлонгоос гэтэлгэсэн домгийг үндэслэн манай таван хошуу малын хамгийн сэргэлэн адтай энэ амьтныг Гуанжоу хот бэлгэдэн, хөшөө босгосон байдаг. Тэгвэл энэхүү үсэрч цовхчсон ямаа өдгөө Азийн наадмын маскотоор албан ёсоор тодорч, дөрвөн ишигний хамт анд нөхдөө урин дуудсаар байна. Бээжингийн олимпийн 5 эгдүүтэй амьтны жишгээр нэг хүн дээрхи тавлыг худалдан авах тул бас л сэргэлэн сэтгэж дээ. Монголд бол ноолуурын, "боодогны” гэсэн чиглэлээр ямаа арвин бол энд бэлчээр сүйтгэдэггүй "спорт ямаа” хэдэн саяар үржиж эхэллээ.

Category: Шинэ мэдээ | Views: 5320 | Added by: Elrond | Rating: 0.0/0

Total comments: 3

2012-06-14
3 Eurognott
Привет!


2012-04-21
2 Suedelose
Plug http://www.brandgenericdrugs-pillstabletsshipping.com/?info=kamagra&offer=503


2009-12-28
1 fuck
muu nowshiin hyatdiig reklamdsan t1 sda ve


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Бямба, 2024-04-20, 0:37 AM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал
Easychina.ucoz.com © 2024
Create a free website with uCoz