Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 37
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос...

кофеварка unit ucm-84...

Привет!
У меня вопрос. ...



Санамсаргүй
[2009-11-28][Хятад улсын түүх]
Анх цаас хятадад үүссэн тухай (0)
[2013-10-30]
1 (0)
[2009-11-23][Интернэт хичээл]
Хэрэгтэй 150-н өгүүлбэр цуврал-2 (1)
[2009-12-02][Шинэ мэдээ]
H1N1-ын вакцин тарьснаас хойш Хятадад 4-н хүн нас барсан байна (0)
[2009-12-02][Монголын Элчин Сайдын Яам]
Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна !!! (1)
[2009-11-28][Хятад улсын түүх]
Хятадын эртний нийслэлүүд (0)
[2009-11-28][Бусад]
Хятад улсын цаг агаар болон хүн ам (6)
[2009-12-08][Шинэ мэдээ]
БНХАУ болон БНАСАУ холбосон том гүүр барих гэнэ (0)
[2009-11-21][Хот болон Мужууд]
Бээжин хот (0)
[2009-11-25][Сургууль болон Коллеж]
Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (1-р хэсэг) (0)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » Хот болон Мужууд

      Далиан хот нь Хятад улсын Лияонинг мужын зүүн урд хэсэгт байрладаг бөгөөд зүүн, баруун, урд хэсгээрээ далайгаар хиллэж хойд хэсгээрээ эх газартай хиллэдэг эх газрын тохой газар юм.

      Газар зүйн байрлалын хувьд зүүн өргөргийн 120,58 аас 123,31 градус, хойд өргөргийн 38,43 аас 40,10 градусын хооронд оршдог. Үүгээрээ стратегийн томоохон ач холбогдол бүхий байршилтай. Далиан хот нь Зүүн Өмнөд Азийн Эдийн Засгийн бүсд харьяалагддаг бөгөөд Япон, Өмнөд болоод Хойд Солонгос улстай далайгаар шууд хиллэдэг. Орос Улстай хойд хэсгээрээ Шэньян, Манжуурын хэсгээр эх газраар холбогдоно. Энэхүү хот нь боомт, гадаад худалдаа, үйлдвэрлэл, мөн аялал зуулчлалын томоохон хот юм. Ялангуяа цаг агаарын аятай нөхцөл, газар зүйн ашигтай байршил нь энэ хотын хөгжлийн гол хүчин зүйлсүүд нь юм. Хотын нийт газар нутгийн хэмжээ 12574 км2. Үүний 2415 км квадрат талбай нь үндсэн хотын төвийн хэсэг бөгөөд үлдсэн нь сүүлд хөгжин тэлж эдийн засгийн хөгжлийн бүс болсон. Хотын газар зүйн үндсэн хэлбэр нь уулархаг, эх газрыг бодвол тэгш хавтгай газар багатай. Хойд хэсгээрээ уулархаг, өмнөд хэсгээрээ харьцангуй тэгш. Хойд хэсгээрээ өргөн, өмнөдөөрөө нарийн байршилтай.

     Далиан хотын цаг уурыг яривал Зундаа хэт халуун биш, өвөлдөө бас хүйтэн биш далайн эргийн чийглэг уур амьсгалтай. Дөрвөн улирлын халуун хүйтний зөрүү багатай. Дундаж температур нь 10,5 градус.


 
Ангилал:Хот болон Мужууд | Үзсэн: 1859 | Зохиогч: | Хэн нэмсэн: Elrond | Хэзээ: 2009-12-02 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (6) | Дэлгэрэнгүй>>>
   Бээжин хот нь БНХАУ-ын нийслэл Хятадын шууд харъяа хотуудын нэг юм. Бээжин хот умардын тал газрын хойд хэсэгт 16800км2 талбай эзлэн оршдог ба 22 сая гаруй хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой. Анх 1403 онд Мин гүрний Чензү хаан одоогийн Бээжин хотыг  Жүди Бэйпин  нэрийдэж, 1421онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Түүнээс хойш Чин гүрэн ч Бээжинд нийслэлж байлаа. Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсэний дараа Бээжинг 1930 онд Бэйпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1941 оны 1 сарын 31нд Бэйпинг тайван замаар чөлөөлж , 10 сарын 1-нд БНХАУ байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон

Газрын гадарга:   Бээжин хотын баруун, хойт хэсгээр нь уул нуруу үргэлжилдэг бол, зүүн өмнө талаараа тал газар цэлийнэ. Уулархаг газар нь хотын нийт талбайн 62%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь 500-1500 метр. Тал газар нь 38%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь 44 метр.

 Цаг агаар: Төв сэрүүн бүсийн хагас чийглэг болон эх газрын хуурай уур амьсгалтай бөгөөд хавартаа төд Азийн хуурай салхитай цаг ууртай бол, зундаа чийглэг бороорхог, харин намартаа цаг агаар нь сэрүүсэн, өвөл нь чийглэг хүйтэн боловч зөөлөн уур амьсгалтай байдаг. Хавар намартаа хэвийн тогтуун уур амьсгалтай. Бээжингээр аялхад хамгийн тохиромжтой үе нь 5, 9, 10-р сарууд юм.

Аж үйлдвэр:  Шинэ Хятад улс чөлөөлөгдөхөөс өмнө тус орны аж үйлдвэрийн хөгжил сул дорой байсан. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараагаар, Бээжин хот нь аж үйлдвэрийг хурдацтайгаар хөгжүүлсэн, өнөөдөр өөрийн гэсэн цар хүрээ, үндэс суурьтай, техникийн өндөр түвшинд хүрсэн хөгжлийг бий болгож чаджээ. Бээжинд металлург, нүүрс , механик, нефт, хими, цахилаан эрчим хүч, нэхмэл, барилгын материалын  үйлдвэрүүдээс гадна бусад олон төрлийн үйлдвэрүүд байдаг.

Зам харилцаа: Бээжин хот нь улсын нийслэл учир бүх Хятадын зам харилцааны төв юм. Агаарын тээвэр нь дотооддоо 40 гаруй агаарын шугамаар 70 гаруй хотруу нислэг хийж байна. Олон улсын агаарын 30 гаруй шугамаар 20 гаруй улсаар болон бүс нутгийн хотуудруу нислэг хийдэг ба агаарын нислэгийн 3н буудал байдаг. Бээжинд нийт баруун, хойд, урд, төв гэсэн 4н гал тэрэгний буудал байдаг. Эдгээрээс төв вокзал, баруун вокзал нь маш олон чиглэлд явдаг. Бээжин хотын зам харилцаа нь  төвөөсөө тэгш өнцөгт хэлбэртэй 6-н тойрогтой. Бусад хот мужруу 12 салаа холын замууд байдаг.

Соёл боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд: Бээжин хот нь Хятад улсын хамгийн том шинжлэх ухаан, соёл боловсролын төв юм. Бээжингийн Их Сургууль, Чингхуа их сургууль зэрэг нийт 63 их дээд сургууль болон 118 тусгай мэргэжлийн сургууль, 752 ерөнхий боловсролын сургууль , 173 тусгай мэргэжлийн дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Бээжинд Хтяадын шинжлэх ухааны академи, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг судалгааны байгууллага болон техник хөгжлийн судалгааны байгууллага, судар бичгийн судалгааны байгууллага зэрэг нийт 499 соёл шинжлэх ухааны байгууллага байдаг. Нийгэм эрүүл мэндийн байгууллага 5722 байдаг ба 676 эмнэлэг байдаг. 

Ангилал:Хот болон Мужууд | Үзсэн: 1488 | Зохиогч: | Хэн нэмсэн: Elrond | Хэзээ: 2009-11-21 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Даваа, 2019-07-22, 7:57 PM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал