Монгол Хятадын харилцаа - 2 December 2009 - easychina
Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 34
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос...

кофеварка unit ucm-84...

Привет!
У меня вопрос. ...



Санамсаргүй
[2009-12-12][Сонирхолтой]
Хичээл давтах газараа хэрхэн сонгох вэ? (0)
[2009-11-28][Бусад]
Монгол Хятадыг холбосон төмөр зам нээгдэх гэнэ (0)
[2009-11-28][Бусад]
Хятадын үндэстэн (0)
[2009-12-12][Шинэ мэдээ]
Хятад улс A төрлийн H1N1 вакцин тарих ахицаа түргэтгэнэ (0)
[2009-11-29][Бусад]
Би чамд хайртай-2 (шууд үзэх) (0)
[2009-12-06][Монголын Элчин Сайдын Яам]
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТЫН ХУГАЦАА СУНГАХ (0)
[2009-12-03][Бусад]
Хятадууд Монголыг хэд хоногийн дотор эзлэх вэ? (2)
[2009-11-28][Бусад]
Хятадын газар зүйн байрлал (0)
[2009-12-06][Шинэ мэдээ]
Хятад улс Өвөр Монголын нутаг бэлчээрийг хамгаалах салбарт 6 тэрбум 500 сая юань оруулаад байна (0)
[2009-11-25][Сургууль болон Коллеж]
Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (1-р хэсэг) (0)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 12-сар » 2 » Монгол Хятадын харилцаа
7:24 PM
Монгол Хятадын харилцаа


      Монгол, Хятад хоёр улс 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож, 1950 онд Улаанбаатар, Бээжинд Элчин сайдын яамаа харилцан нээжээ.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин, амжилттай хөгжиж байлаа. Энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, Хилийн гэрээ, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ хэлэлцээр байгуулжээ. Манай улс Ерөнхий консулын газраа 1957 онд Хөх хотод нээн ажиллуулж байгаад тухайн үеийн байдлаас шалтгаалан 1959 онд хаасан байна.
1960–аад оны дунд үеэс 1980–аад оны дунд үе хүртэл Монгол, Хятадын харилцаа улс төрийн тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд байв. 1980–аад оны дунд үеэс хоёр орны харилцаа аажмаар сэргэж, 1990 он гэхэд үндсэндээ хэвийн болсон юм.
      Сүүлийн 15 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. 2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн,_харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон билээ.
Нэг. Улс төрийн харилцаа
Хоёр орны харилцаа хэвийн болсноос хойшхи хугацаанд өндөр, дээд хэмжээнд төлөөлөгчид тогтмол солилцож ирсэн нь хоёр орны ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр сэргээн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
       Энэ хугацаанд манай улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон бусад бүх яамдын сайд нар, Төрийн хянан шалгах хорооны дарга, Улсын ерөнхий прокурор зэрэг төлөөлөгчид Хятадад айлчлав. БНХАУ–ын Дарга, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, Гадаад хэргийн сайд болон бусад төлөөлөгчид манай улсад айлчилсан.
       Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 60 гаруй гэрээ, хэлэлцээр үйлчилж байна.
Монгол, Хятадын Найрсаг, харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд 1994 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд ”Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж харилцааны үндсэн зарчмыг тодорхойлон заасан болно.
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай энэхүү гэрээний зарчим, үзэл санааг дахин нотолж 1998, 2003, 2004, 2005 онд Монгол, Хятадын хамтарсан мэдэгдэл, 2002 онд хамтарсан албан мэдээ гаргасан. Энэхүү гэрээ, хамтарсан мэдэгдэл нь Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг харилцааны өнөөгийн хүрсэн түвшинг бататгаж, агуулгыг улам баяжуулсан, харилцааг ХХI зуунд хөгжүүлэх тулгуур баримт бичгүүд юм.
      Монголд улс төрийн ямар ч өөрчлөлт гарсан хоёр орны хооронд сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх Хятадын төр, засгийн зарчмын байр суурь хэвээр үргэлжлэх бөгөөд Монголын сонгон авсан хөгжлийн замыг хүндэтгэнэ хэмээн хятадын тал байнга нотолж байна.
      Монгол, Хятадын хилийн шугам 4676 км үргэлжилдэг бөгөөд хоёр орон хилийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн юм. 1962 онд Хилийн гэрээ, 1964 онд Хилийн протокол байгуулж, хилийн шугамаа газар дээр нь тогтоон тэмдэглэсэн, 1982–1984 онд хилийн шугамыг хамтран шалгаж тодотгосноос хойш 20 жилийн дараа буюу 2001-2004 оны хооронд хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг амжилттай хийж дуусгав. 1996 онд Монгол, Хятад, Оросын баруун, зүүн хилийн уулзварыг тогтоох тухай протоколд гурван тал Бээжинд гарын үсэг зурсан. Ингэснээр тус 3 улс түүхэндээ анх удаа хилийн уулзварын цэгүүдийг тогтоож бататгав.
      2004 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Хэлэлцээрт зааснаар Монгол, Хятадын хооронд хилийн нийт 13 боомт ажиллуулах бөгөөд үүнээс байнгын ажиллагаатай 6, түр ажиллагаатай 7 боомт байх юм. Мөн эдгээр боомтын 5 нь олон улсын шинжтэй байх юм. Хилийн олон боомт нээгдэж, тогтсон хугацаанд ажиллаж байгаа нь орон нутгийн шууд харилцаа, хил орчмын худалдаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
      Хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгааг харгалзан манай улс 1991 онд Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2005 онд Консулын бие даасан газар болгон ажиллуулах болсон нь иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал арга хэмжээ болов.
Улаанбаатар хот Бээжин, Тяньжин, Хөх хот, Инчуань зэрэг хоттой, Өвөрхангай аймаг Ляонин мужтай, Төв аймаг ӨМӨЗО-ны Улаанцав аймагтай, Эрдэнэт хот болон Дорноговь аймаг Бугат хоттой, Дорнод аймаг Хөлөнбуйр болон Хянган аймагтай, Өмнөговь аймаг Альша аймагтай, Говь–Алтай аймаг ШУӨЗО-ны Хами аймагтай, Баян-Өлгийн аймаг ШУӨЗО-ны Алтай аймагтай шууд харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.
      Мөн ихэнх яам, тусгай газар, их дээд сургуулиуд шууд харилцаа тогтоож янз бүрийн хэлбэрээр хамтран ажиллаж байна

Уг мэдээг монголын элчин сайдын яамны сайтнаас авсан болно.

Category: Монголын Элчин Сайдын Яам | Views: 1047 | Added by: Elrond | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Мягмар, 2016-12-06, 2:35 AM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал