Хятадын газар зүйн байрлал - 28 November 2009 - easychina
Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 34
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос...

кофеварка unit ucm-84...

Привет!
У меня вопрос. ...



Санамсаргүй
[2009-12-12][Шинэ мэдээ]
11-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт нэмэгдсэн байна (1)
[2013-10-30]
1 (0)
[2009-11-28][Хятад улсын түүх]
Анх цаас хятадад үүссэн тухай (0)
[2009-11-28][Хятад улсын түүх]
Хятадын эртний нийслэлүүд (0)
[2009-11-29][Бусад]
Би чамд хайртай-2 (шууд үзэх) (0)
[2009-11-25][Сургууль болон Коллеж]
Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (2-р хэсэг) (0)
[2009-12-15][Бусад]
Хятадын Глобал Таймс сонин: Монголчууд Хятадуудад тийм ч таатай ханддаггүй (1)
[2009-11-27][Интернэт хичээл]
Хэрэгтэй 150-н өгүүлбэр (цуврал-3) (0)
[2009-12-02][Монголын Элчин Сайдын Яам]
Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна !!! (1)
[2009-11-23][Интернэт хичээл]
Хэрэгтэй 150-н өгүүлбэр цуврал-2 (1)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 11-сар » 28 » Хятадын газар зүйн байрлал
11:09 PM
Хятадын газар зүйн байрлал

    Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9 хувийг эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.

    Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зvvн талаараа БНАСАУ-тай хиллэж, ємнє талаараа Вьетнам, Лаос, Бирматай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Сикким, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зvvн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикстан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол улстай хиллэж байна.

    Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайзи, Бруней, Индонези зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.

    Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хө сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөд цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зөн Му Аншад байдаг.

    Өмнөд хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зvvн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссvри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.

    Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бүөхай тэнгис, Шар тэнгис, Дорнот тэнгис, Өмнөт тэнгис гэд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зvvн хойт талаас нь баруун өмнө тал хvртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг.
Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь
өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

    Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань ууль, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиv Паньшань уулны нурууд болон Гимлайн уул зэрэг байдаг. Yvнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зvvн хайрхан Тайшань уул, өмнөд хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно.

    Хятадын өндөрлөгүүд дотор Хөх нуур Түвдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн түвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөх нуур Түвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

    Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлvvлэн бодвол 430 мянган километрт хvрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хvрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөх мөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөх мөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөх мөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40 хувийг эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хvн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно.

    Хятадын 2-дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын vндэстнvvдийн өлгий юм. Хөх нуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөх нуур, Сичуан, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хөнань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг.

 

Category: Бусад | Views: 2362 | Added by: Elrond | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Мягмар, 2016-12-06, 2:30 AM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал