Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 37
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос

кофеварка unit ucm-84

Привет!
У меня вопрос.



Санамсаргүй
[2009-12-08][Шинэ мэдээ]
БНХАУ болон БНАСАУ холбосон том гүүр барих гэнэ (0)
[2009-12-11][Шинэ мэдээ]
Хятад улсын тэргүүн Төв Азийн орнуудаар айлчилана (0)
[2009-12-05][Шинэ мэдээ]
Канад Хятадын харилцаа шинэ цаг үедээ орлоо (0)
[2009-12-15][Шинэ мэдээ]
Дарга Хү Жинтаогийн Дунд Азид хийсэн айлчлал их үр дүнд хүрчээ (0)
[2009-12-02][Шинэ мэдээ]
Канадын ерөнхий сайд Бээжинд хүрэлцэн ирэв (0)
[2009-12-06][Монголын Элчин Сайдын Яам]
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТЫН ХУГАЦАА СУНГАХ (0)
[2009-11-25][Сургууль болон Коллеж]
Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (1-р хэсэг) (0)
[2009-12-15][Бусад]
Хятадын Глобал Таймс сонин: Монголчууд Хятадуудад тийм ч таатай ханддаггүй (1)
[2009-12-12][Шинэ мэдээ]
11-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт нэмэгдсэн байна (1)
[2009-11-29][Бусад]
Coco Banana-д Dj Sasha (1)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 11-сар » 24 » Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (1-р хэсэг)
1:00 AM
Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (1-р хэсэг)

Бээжингийн Нэгдсэн Их сургуулийн

аялал жуулчлалын коллеж

 

Үндсэн болон мэргэжлийн ангиудад гадаад оюутан элсүүлэх танилцуулга

 

Сургуулийн танилцуулга:

 

Бээжингийн Нэгдсэн Их сургуулийн Аялал зуучлалын дээд сургууль нь Бээжин хотын сургалт хүмүүжлийн зөвлөлд харьяалагддаг улсын сургууль юм. 1978 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 10 гаруй мэргэжлээр оюутан сурагч элсүүлэн сургаж байна. Тус сургуульд нийт 2500 гаруй оюутан суралцаж байгаа ба 1993 оноос эхлэн гадаад оюутан хүлээж авсанаар жил бүр 200 гаран оюутан сурагч ирж суралцах болсон байна.


1.Аялал жуучлалын менежмэнт (4 жил)

 

Сургалтын зорилго:

Үндсэн болон мэргэжлийн ангийн оюутнуудыг аялал жуулчлалын зах зээлийн эргэлтйн дүрэм болон тогтолцоог сайтар эзэмшүүлэх, мөн Бээжингийн аялал жуулчлалын зах зээл болон мөн түүнтэй харилцаа холбоотой зах зээлийг эрхэлж чадах дээд зэргийн боловсон хүчинг бэлтгэн гаргах юм. Үндсэн болон мэргэжлийн ангиудад эхний жил үндсэн хичээлүүд ордог ба хёрдох жилээс эхлэн аялал жуучлалын менежмэнт, зочид буудлын менежмэнт, геологич, тогооч, байгаль судлал, зохион байгуулагч, гольфийн клубын менежмэнт гэсэн 7 мэргэжлээр дагнан хичээл ордог.

 

Үндсэн хичээлүүд:

Удирдлагын менежмэнт, микро эдийн засаг, макро эдийн засаг, мэдээллийн системийн менежмэнт, тоо бүртгэл, нятглан бүртгэл, санхүү, маркетинг, аялалын ерөнхий ноол, аялалын эдийн засаг, аж үйлдвэр ба улс төрийн бодлого, аялал жуучлалын судалгаа шинжилгээ, аялал жуучлалын эх сурвалжийн нээлт, ба менежмэнт, аялал жуучлалын үйлдвэрийн стратеги, аялал жуучлалын  хүний нөөцийн менежмэнт, англи хэл, компьютэр гэх мэт.

 

 

2.Зочид буудлын уидрдлага (3-4жил)

 

Сургалтын зорилго:

Үндсэн болон мэргэжлийн ангийн оюутнуудыг зочид буудлын менежментийн үндсэн мэдлэг, зочид буудлын талаарх мэдлэг, мэргэжлийн чадвар эзэмших, мөн сэтгэлзүйн болон соёл боловсролыг сайтар эзэмшүүлэх, гадаад хэлээр чөлөөтэй ярьж сургах, олон улсын аялал жуучлалын зах зээлийн хэрэгцээнд тохирсон мөн орчин үеийн зочид буудлын гол аж үйлдвэрийн хэрэгцээнд тохирсон мэргэжлийн чадвартай боловсон хүчин бэлтгэн гаргана.

 

Үндсэн хичээлүүд:

Эдийн засгийн онол, орчин үеийн зочид буудлын менежмент, аялал жуулчлалын хууль дүрэм, электрон арилжаа, хэрэглэгч болон үйлчлэгчийн сэтгэлзүйн онол, зочид буудлын менежмент, зочид буудлын хүлээн авагчийн, өрөөний, хоолны, нийтийн харилцаа холбооны болон маркетингийн удирдлага, ёс заншил, англи хэл, англи хэлний сонсгол, мэргэжлийн англи хэл, компьютэр гэх мэт.

 

3.Тогоочийн анги (4 жил)

 

Сургалтын зорилго:

Тогоочийн мэргэжлийн сургалтанд үндсэн мэдлэг, мэргэжлийн чадвар, тогоочийн анхан шатны мэдлэг ба англи хэл, компьютэр ба зочид буудал, ресторан зэрэг салбарт холбогдолтой чадварыг эзэмших, хянах, эрхлэх, удирдах, санаачлах, борлуулах зэрэг бэлтгэгдсэн мэргэжлийн ажилтаныг төгсгөнө.

 

Үндсэн хичээлүүд:

Биологи, хими, шим тэжээл, бүтээгдэхүүний шинжлэл, хүнсний бүтээгдэхүүний чанар, бүтээгдэхүүний ариун цэвэр, ресторан эрхлэх болон удирдах, хятад хоолны технологи, европ хоолны технологи, хятад хоолны сувилалын арга, тогоочийн сэтгэн бодох чадвар, архи ундаа, цайны урлаг, компьютэр гэх мэт.

 

4.Санхүүгийн анги (4 жил)

 

Сургалтын зорилго:

Уг мэргэжлээр суралцаж байгаа оюутан нь одоогийн аж үйлдвэрийн санхүү болон түүнтэй холбоотой үндсэн мэдлэг, аж үйлдвэрийн эд хөрөнгө захиран зарцуулах чадвар, мөн албан байгууллага ба засгийн газрийн салбарт чадварлаг мэргэжилтэн болж чадах юм.

 

Үндсэн хичээлүүд:

Удирлагын менежемент, микро эдийн засаг, макро эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, маркетинг, эдийн засаг, нягтлан бодох, тоо бүртгэл, банкны удирдлага, санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн төлөв байдал, жуучлалын товчооны менежмент, англи хэл, компьютэр гэх мэт.

 

5.Маркетингийн анги (4 жил)

 

Сургалтын зорилго:

Тус мэргэжлээр суралцаж байгаа оюутан  нь өнөөгийн аялал жуучлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулахаас гадна эдийн засаг, менежмент, маркетингийн онол, маркетингийн бодлого, зэрэг мэдлэг боловсрол эзэмшинэ. Мөн аялал жуучлалын салбар болон засгийн газрын яамдын зах зээлийн төлөвлөгөө, шинэчлэл, маркетинг, менежмент, төлөвлөлт зэргээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэдэг.

 

Үндсэн хичээлүүд:

Менежмент, макро эдийн засаг, микро эдийн засаг, аялал жуучлалын онол, аялал жуучлалын эдийн зэсэг, аялал жуулчлалын сэтгэлзүй мэдээллийн системийн менежмент, зохион байгуулагчийн хичээл, олон улсын банк санхүү, стратегийн менежмент, тоо бүртгэл нягтлан бодох, компьютэр, санхүүгийн менежментийн үндэслэл, маркетингийн төсөл, үйлчилгээнийн маркетинг, борлуулалт, олон улсын маркетинг, зах зээлийн судалгаа болон төлөвлөгөө, реклам чимэглэл, маркетингийн бодлого, бага дунд зэргийн үйлдвэрлэлийн менежмент гэх мэт.

 

6.Хятад үндэсний хоол бэлтгэх тогоочийн анги (3 жил)

 

Сургалтын зорилго:

Тус мэргэжил нь орчин үеийн зочид буудлын ресторан болон гал тогоог эрхлэн үйл ажиллагаа явуулах, зочид буудлын рестораны гал тогооны үйл ажиллагааны өртөгийг бодох, санхүүгийн менежмент, бүх төрлийн Хятад хоолны тухай мэдлэгтэй болохоос гадна ажилагааны дүрмээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргана.

 

Үндсэн хичээлүүд:

Зочид буудлын менежмент, хоол хийх онол, хоолны найрлага бүтэц, Хятад Европ хоолны технологи, халуун хүйтэн хоолны технологи, хоолны гоо зүй, хоолны ариун цэвэр, зочид буудалд дадлага хийх, англи хэл, компьютэр гэх мэт.

 

 

7.Англи хэлний анги (4 жил)

 

Сургалтын зорилго:

Тус мэргэжил нь англи хэлний суурь мэдлэг болон англи хэлийг чөлөөтэй хэрэглэж чадах чадвар, мөн аялал, ажил хэрэг, соёл боловсрол, мэдээ мэдээллийн салбарт удирдах, орчуулах, болон гадаад хэлтэй холбоотой ажилд англи хэлний мэдлэгтэй дээд түвшингийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг болно.

 

Үндсэн хичээлүүд:

Англи хэл ярианы англи хэл, зохион бичлэг, сонсгол болон яриа, гүнзгий шатны англи хэлний сонсголын хичээл, Хятад Англи хэлний бичгийн орчуулга, аман оорчуулга, англи америкийн уран зохиол, англи америкийн утга зохиолыг унших, англи америк улсын төлөв байдал, англи америкийн сонин сэтгүүл унших хичээл, англи хэлээр бээжинд хөтөч хийх, хөтөчийн тухай хичээл, Хятад улсын түүх соёл, аялал жуучлалын онол, аялал жуучлалын газарзүй, компьютэр гэх мэт.

 

8.Япон хэлний анги (4 жил)

 

Сургалтын зорилго:

Тус мэргэжил нь гүнзгийн шатны япон хэл, сонсгол, яриа, уншлага, зохион бичлэг, Хятад Япон хэлний орчуулга, Япон улсын соёл боллловсролын тухай, Япон удсын утга зохиол, Япон улсын ерөнхий байдалын тухай, Япон хэлээр Бээжинд хөтөч хийх, компьютэр гэх мэт.

Category: Сургууль болон Коллеж | Views: 2864 | Added by: Elrond | Tags: Аялал жуулчлалын коллеж | Rating: 3.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Баасан, 2024-04-26, 9:29 PM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал