2010 оны Шанхайн дэлхийн яармаг болоход цөөхөн хугацаа
үлдлээ. Бээжинд тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулласан ба Шанхайд бас сайн
дурынхныг элсэх ажлыг эхлүүлжээ. Өнөөгийн байдлаар, Шанхайн дэлхийн яармагийн
ордон талбайн байгуулалт, үзэсгэлэнгийн зохиох төлөвлөгөө, ачаа тээврийн
бэлтгэл ажил гээд бүх зүйл эмх цэгцтэй явагдаж байна. Үлдсэн хугацаандаа
багтааж бэлтгэл ажлуудаа сайтар хийж, дэлхийн дахинд бүрэн дүүрэн амжилттай, баялаг
агуулгатай, мартагдашгүй яармаг зохион байгуулж өгөх болно гэж зохион
байгуулагчид нь амласан байна. 2010 оны
Шанхайн дэлхийн яармаг бол хөгжиж байгаа улс оронд зохион байгуулж байгаа анхны
дэлхийн яармаг болох юм. Шахайн дэлхийн яармагт 236 улс орон, олон улсын
байгууллага уг яармагт оролцохоо мэдэгдсэн ба түүний 20 нь Хятадтай дипломат
харилцаа тогтоогоогүй улс юм. Ингээд 200 улс орон, олон улсын байгууллагыг
оролцуулна гэж Хятадын тогтоосон зорилтоос хол давж, уг арга хэмжээний түүхэн
дэх хамгийн цар хэмжээтэй яармаг болох гэж байна.
Хятадын Газрын
Тос, Байгалийн Хийн Корпорац Компани, Хятадын Газрын Тос, Химийн Аж Үйлдвэрийн
Корпорац Компани, Хятадын Тэнгис Далайн Газрын Тосны Ерөнхий Компани хамтран
хөрөнгө оруулан байгуулах 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн Нефтийн ордны
зураг.
Шанхайн Дэлхийн
яармагийн Сансрын ордны зураг.
Хятадын Сансар Судлалын
Шинжлэх Ухаан Техникийн Аж Үйлдвэрийн Корпорац Компани болон Хятадын Дүн Фан
Агаарын Тээврийн Компани хамтран 280 сая юаний хөрөнгө оруулж уг ордныг
байгуулах юм байна.
2010 оны Шанхайн
дэлхийн яармагийн тасалбарыг 4 том арилжааны шугамаар дамжуулан эхний өдрөө 40
мянгыг зарсан байна. Хятадын нутагт тасалбар зарах цэг 2000 гаруй байгаа бөгөөд
интернет сүлжээ, телефон утсаар захиалах зэрэг олон арга замаар тасалбар зарж
байгаа тул хувь хүний тасалбар авахад маш дөхөм болсон байна.