Нийт хандалт |
|
Статистик |
Нийт онлайн 1 Зочид: 1 Хэрэглэгчид: 0 |
Сэтгэгдэл | В Махачкале установлены личнос
кофеварка unit ucm-84
|
|
Main » Entries archive
Хятад улс нь цайны 4000 гаруй жилийн тvvхтэй
ард тvмэн. Хятадуудын өдөр тутмын амьдралд дутагдаж болшгvй ундаа бол цай, ардын ярианд "тvлш,
будаа, тос, давс, жян, цу, цай” гэж байдаг. Энэ бол Хятадуудын амьдралд
дутагдаж болшгvй долоон зvйл юм. Yvний дотор цай зvй ёсоор орж байна. Yvнэс цай
уухын чухал талыг ойлгож болно. Цайгаар гийчин зочноо дайлах бол Хятадуудын
нэг заншил юм. Зочин гийчин ирэнгvvт урьдаар сайхан үнэр ханхалсан
цай барьж, цай уухын хажуугаар
ярилцах нь дотно найрсаг уур амьсгал
бий болгодог юм. Цай
уух заншил Хятадад бий болоод их удаж байна.
Манай тооллоос өмнөх 280 оны
vед Хятадын ємнєд нутагт У гэдэг жижиг улс байсан гэнэ. Энэ У улсын эзэн нь
тvшмэдээ дайлахдаа байнга архиар
согтоодог байжээ. Тvшмэлийн дотор нь нэг Вэй Жао гэдэг хvн архи ууж чаддаггvй болохоор эзэн нь
тvvнийг цайгаар дайлдаг байж гэнэ. Тvvнээс хойш бичигийн хvмvvс цайгаар архийг орлуулан зочин дайлдаг болжээ. Тан улсын vе
болох vед цай уух нь хvмvvсийн заншил болсон байна. Энэ заншил нь бас буддын
шашинтай холбоотой гэж ярьдаг. Бараг
манай тооллын 713—741 оны vед сvмд шавилан сууж ном сурч байсан лам хуваргууд үүрэглэн унтах буюу
юм идэх дуртай байжээ. Багш нь ингээд нойрыг хvрvvлэхгvй байх арга бодож цай уулгадаг байсан гэнэ. Yvнээс хойш энэ
арга олон газарт тархасан байна.
Yvний зэрэгцээ Тан улсын баяд ноёд тусгайлан цай чанах, цай уух, ном унших
...
Дэлгэрэнгүй »
|
Дэлхий дээр хоол идэх гурван
зvйлийн арга байдаг юм гэнэ. Хvн тєрөлхтөний 40 хувь нь шууд гараараа барьж иддэг, 30 хувь нь срээ халбага хэрэглэдэг, vлдсэн 30 хувь нь савх хэрэглэдэг юм байна.
Савх
бол Хятадуудын нэг том нээлт юм. Бvр эрт 3000 гаруй жилийн ємнєх Инь Шан улсын
vед савх хэрглэж байсан юм байна. Гэвч тэр vед савхыг савх Куай-з гэж хэлдэггvй
байжээ. Эртний ном судараас vзвэл
тэр vед хүмvvс савхыг
Жv буюу Жя гэж хэлж байжээ. Манай тооллын 6, 7-р зууны vед савхыг хvмvvс бас
Жинь гэж нэрлэж байжээ.
Куай-з гэдэг vг чухам хэзээ би болсон
бэ ? баримт бичгээс vзвэл Хятадын зvvн ємнєд нутгийн хvмvvсийн ярианд савхны
эртний дуудлага Жv нь зогсохын Жvтай адил байдаг. Гол мєрєн дээр усан онгоцоор
явдаг хvмvvс зогсох гэсэн vгийг их цээрэлдэг байсан болохоор зогсохын эсрэг Куай тvргэн гэдэг vгээр орлуулсан юм байна. Савхыг
хулсаар хийдэг учраас манай тооллын 10-р зууны Сvн улсын vед хvмvvс энэ Куай
vсгийн дээр хулс гэсэн утгатай Жv толгой нэмээд Куай-з болгосон байна. Тvvнээс
хойш хvмvvс одоо болтол Куай-з савх гэж нэрлэсээр байна.
Тэгвэл
савхыг яаж нээсэн бэ ?балар эртний хvмvvс гал дээр юм шарж идэхдээ модон салаа
буюу хулсаар хавчиж шарвал гар халахгvй бєгєєд халуунаар нь идэж болох тул
vvнээс улбаалан савх бий болсон гэж хvмvvс тєсєєлж байна. Савхны бvтэц тун
дєгємхєн, хоёр ширхэг мод буюу хулс байхад л болоо. Yзvvр зvгтээ нарийн, дээр тал нь дєрвєлжин болхоор барихад амар, амархан унахгvй, уруул
амыг гэмтээхгvй байдаг. Савх Японд уламжлагдан орсны дараа Японцууд савхыг
єєрийн хэрэглээндээ зохицуулан улам боловсронгуй болгосон байна.
Савхыг
хийхэд их амархан боловч Хятадууд тvvнийг
хийх материал болон сийлбэр хээ зэрэг гаргаж урлах талаар бас их ухаан оруулсан
байдаг. 2000 гаруй
жилийн ємнє зааны соёогоор хийсэн
савх болон хvрэлээр чутгаж хийсэн савх хэрэглэж байжээ. 6, 7-р зууны vед хааны
ордон, ноёд тvшмэдийн гэр болон баян тарган хvний гэрт алт Мєнгєєр хийсэн, хаш,
шvрээр чимсэн савх хэрэглэж байжээ. Зарим нь савхан vзvvрийг мєнгєєр хийж
хоолонд хортой эсэхийг шалгаж
байсан, хоолонд хэрэв хор хийсэн байвал мєнгє нь харлах буюу ногоордог юм
байна.
|
За ингээд хятад улсад албан ажил, аялал
зугаалгаар явах гэж буй болон хятад хэл сураад удаагүй байгаа оюутан залуустаа "Хамгийн хэрэгтэй 150-н өгүүлбэр” цувралынхаа 2-р цувралыг хүргэж байна. Уг цуврал-2 т
маань "Хоол захиалах болон төлбөр хийх”талаарх үг өгүүлбэрүүд
багтсан болно. За та бүхэндээ амжилт хүсье.
Хоол захиалах болон төлбөр хийх
16. Та
нар ямар хоол зооглож байна вэ?
Nimen chi shenme cai?
你们吃什么菜?
17. Наашаа
цаашаа байгаа юу?
You yuxiang rousi ma?
有鱼香肉丝吗?
18. Энэ дотор
юу юу орсон бэ?
Zheli you shenme?
这里有什么?
19. Энийг
авъя.
Yao zhege.
要这个。
20. 2 шил
пиво, 3 аяга будаа авъя.
Yao liang ping pijiu, san wan mifan.
要两瓶啤酒,三碗米饭。
21. Будаагаа
хоолтойгоо хамт авъя.
Mifan gen cai yiqi shang.
米饭跟菜一起上。
22. Өөр юу
авах вэ?
Hai yao shenme?
还要什么?
23. Эдгээрийг
л авъя.
Yao zhexie jiu keyi le.
要这些就可以了。
24. Хэрэггүй.
Bu yao.
...
Дэлгэрэнгүй »
|
2010 оны Шанхайн дэлхийн яармаг болоход цөөхөн хугацаа
үлдлээ. Бээжинд тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулласан ба Шанхайд бас сайн
дурынхныг элсэх ажлыг эхлүүлжээ. Өнөөгийн байдлаар, Шанхайн дэлхийн яармагийн
ордон талбайн байгуулалт, үзэсгэлэнгийн зохиох төлөвлөгөө, ачаа тээврийн
бэлтгэл ажил гээд бүх зүйл эмх цэгцтэй явагдаж байна. Үлдсэн хугацаандаа
багтааж бэлтгэл ажлуудаа сайтар хийж, дэлхийн дахинд бүрэн дүүрэн амжилттай, баялаг
агуулгатай, мартагдашгүй яармаг зохион байгуулж өгөх болно гэж зохион
байгуулагчид нь амласан байна. 2010 оны
Шанхайн дэлхийн яармаг бол хөгжиж байгаа улс оронд зохион байгуулж байгаа анхны
дэлхийн яармаг болох юм. Шахайн дэлхийн яармагт 236 улс орон, олон улсын
байгууллага уг яармагт оролцохоо мэдэгдсэн ба түүний 20 нь Хятадтай дипломат
харилцаа тогтоогоогүй улс юм. Ингээд 200 улс орон, олон улсын байгууллагыг
оролцуулна гэж Хятадын тогтоосон зорилтоос хол давж, уг арга хэмжээний түүхэн
дэх хамгийн цар хэмжээтэй яармаг болох гэж байна. Хятадын Газрын
Тос, Байгалийн Хийн Корпорац Компани, Хятадын Газрын Тос, Химийн Аж Үйлдвэрийн
Корпорац Компани, Хятадын Тэнгис Далайн Газрын Тосны Ерөнхий Компани хамтран
хөрөнгө оруулан байгуулах 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн Нефтийн ордны
зураг. Шанхайн Дэлхийн
яармагийн Сансрын ордны зураг.
Хятадын Сансар Судлалын
Шинжлэх Ухаан Техникийн Аж Үйлдвэрийн Корпорац Компани болон Хятадын Дүн Фан
Агаарын Тээврийн Компани хамтран 280 сая юаний хөрөнгө оруулж уг ордныг
байгуулах юм байна.
2010 оны Шанхайн
дэлхийн яармагийн тасалбарыг 4 том арилжааны шугамаар дамжуулан эхний өдрөө 40
мянгыг зарсан байна. Хятадын нутагт тасалбар зарах цэг 2000 гаруй байгаа бөгөөд
интернет сүлжээ, телефон утсаар захиалах зэрэг олон арга замаар тасалбар зарж
байгаа тул хувь хүний тасалбар авахад маш дөхөм болсон байна.
|
Бид урд хөрш болох Хятад улсад ажлаар болон аялал зугаалгаар амарч явахад орчуулагч хөтөчтэй явдаг боловч энгийн зарим өүүлбэрүүдийг мэдэж хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс таны ажил аялал болон сурлагад тань хэрэг болох зарим нэг хялбар үг, өгүүлбэрийг орууллаа. Хятад улсад ирээд удаагүй багаа оюутнууд маань ч сураад аваарай. Таньд амжилт хүсье. Мэндчилгээ болон өөрийгөө танилцуулах 1. Сайн байна уу? Ni hao! 你好! 2. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Ni jiao shenme mingzi? 你叫什么名字? 3. Намайг Нараа гэдэг. Wo jiao Naraa. 我叫那拉。 4. Чи аль улсын хүн бэ? Ni shi na guo ren? 你是哪国人? 5. Би Монгол хүн. Wo shi menggu ren. 我是蒙古人。 6. Би Хятадаар ярьж чаддаггүй. Wo buhui shuo hanyu. 我不会说汉语。 7. Би англиар ярьж чадна. Wo hui shuo yingyu.
...
Дэлгэрэнгүй »
|
|
|
|
|
Бямба, 2024-04-20, 9:11 PM Welcome Зочин |
|
|
|