Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 37
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос

кофеварка unit ucm-84

Привет!
У меня вопрос.



Санамсаргүй
[2009-11-28][Бусад]
Монгол Хятадыг холбосон төмөр зам нээгдэх гэнэ (0)
[2009-12-15][Бусад]
Хятадын Глобал Таймс сонин: Монголчууд Хятадуудад тийм ч таатай ханддаггүй (1)
[2009-11-25][Сургууль болон Коллеж]
Бээжингийн "Аялал жуулчлалын коллеж" (1-р хэсэг) (0)
[2009-12-05][Монголын Элчин Сайдын Яам]
Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын тухай дэлгэрэнгүй мэдээлэл (0)
[2009-12-11][Шинэ мэдээ]
Хятад улсын тэргүүн Төв Азийн орнуудаар айлчилана (0)
[2009-12-06][Монголын Элчин Сайдын Яам]
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТЫН ХУГАЦАА СУНГАХ (0)
[2009-11-29][Тоглоом]
Farm Frenzy-2 (0)
[2009-11-21][Тэмдэглэлт өдөр]
Монгол улс тунхагласаны баяр Бээжин хотод (2)
[2009-12-05][Шинэ мэдээ]
Канад Хятадын харилцаа шинэ цаг үедээ орлоо (0)
[2009-11-29][Бусад]
Хүссэн сайт руугаа оръё "Hotspot Shield" (1)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 12-сар » 2 » Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна !!!
5:50 PM
Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна !!!

Сэрэмжлүүлэг


        Эх орондоо хэрэгтэй өндөр мэдлэг, боловсрол эзэмших, өрх бүлээ тэжээн тэтгэж, амьдрал ахуйгаа өөд татах зорилгоор манай орны олон мянган иргэд хилийн чанадад сурч, ажиллаж, амьдрахаар зорьж байна.

Хууль эрх зүйн мэдлэг нимгэн манай зарим иргэд гадаадад хууль тогтоомж үйлчилдэггүй мэт буруу таашаа ойлголт өвөрлөн архи, дарс хэтрүүлэн хэрэглэж хулгай хийх, элэг нэгт ахан дүүсээ дээрэмдэх, залилах, амь насыг нь бүрэлгэх зэрэг гэмт хэрэг үйлдэж, суугаа орныхоо хууль хяналтын байгууллагаар шийтгүүлж, хилийн чанадад ял эдэлж байна. 2008 онд хилийн чанадад нас барсан иргэдийн 20 гаруй хувь нь гэмт хэргийн улмаас хорвоог орхисон, 110 иргэн хэрэг төвөгт холбогдсон, 117 иргэн ял эдэлж байна гэсэн статистик мэдээ байна. Үүнийг манай орны нийт хүн амын болон хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоонд харьцуулж үзвэл маш өндөр үзүүлэлт гарах нь ойлгомжтой.

 

Монгол Улсын иргэн Ж.Дамдин харийн оронд хар тамхины хэргээр цаазын ял сонссон тухай сэтгэл сэртхийлгэсэн гунигтай агаад ноцтой мэдээг бид аваад удаагүй атал мөн л манай иргэд болох Д.Эрдэнэчимэг, Г.Эрдэнэчимэг, Г.Золзаяа нар хар тамхи нууцаар тээвэрлэсэн хэргээр БНХАУ-ын шүүхээс олон арван жил хоригдох болон ялын дээд хэмжээг авахаар болоод байна.  

Олон улсын хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын төр, засаг иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллаж, туслалцаа дэмжлэг боломжоороо үзүүлсээр ирсэн, цаашид ч үзүүлэх болно.

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис – хар тамхитай дэлхий нийтээрээ тэмцэж, түүний хор нөлөөг жигшин, хууль тогтоомжоо чангатгаж  буй өнөө үед манай иргэд суугаа орныхоо эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн бүлэглэлийн золиос болохгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс өөрийгөө холуур авч явах, аюул осолгүй, болгоомжтой аж төрөн амьдрахыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.

 

              Жич: Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 1979.07.01 өдрийн V Их Хуралаар баталж, 1997.04.14 өдрийн VIII Их Хуралаар нэмэлт өөрчлөлт оруулсан БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 7 дугаар хэсгийн 347 зүйлд 50 гр героин зөөвөрлөх, боловсруулах хэрэгт хугацаагүй хорих, цаазаар авах ял ногдуулж, бүх өмчийг нь хураахаар хуульчилсан байна.

 

Гахайн ханиаднаас урьдчилан сэргийлэх

  1. Хувийн ариун цэвэр сайн сахих, гараа байнга угаах, олон нийтийн газраар явсны дараа эхлээд гараа угаачихаад нүд, хамар, амандаа хүрэх.
  2. Ханиалгахдаа ам, хамраа таглах.
  3. Сайн унтаж амрах
  4. Биеийн тамираар хичээллэх
  5. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байх
  6. Өрөө тасалгаанд агаар сайн оруулж байх

              Бээжин хотын нисэх онгоцны буудал болон Эрээн хотын гааль дээр зорчигчдын биеийн халууныг шалгаж хил нэвтрүүлж байгаа ч халдвар тээгч эсэхийг 100 шалгах боломжгүй  учир нь гахайн ханиадны халдвар авсан тохиолдолд 3-5 өдрийн дараа өвчний шинж тэмдэг нь илэрдэг юм байна. Гахайн ханиадны шинж тэмдэг нь жирийн ханиад шиг ханиалгах, халуурах, сульдах, хоолонд дургүй болох зэргээр илэрнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрсэн бол Бээжин хотын Ди Тан эмнэлэгт хандаарай хаяг: 北京地坛医院北京市朝阳区京顺东街8. /Бээжин Чаояань дүүрэг Зүүн Жин Шун гудамж 8/.

 

Category: Монголын Элчин Сайдын Яам | Views: 1304 | Added by: Elrond | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Бямба, 2024-04-20, 4:52 AM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал