Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 37
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос

кофеварка unit ucm-84

Привет!
У меня вопрос.



Санамсаргүй
[2009-11-29][Бусад]
Хүссэн сайт руугаа оръё "Hotspot Shield" (1)
[2009-11-23][Интернэт хичээл]
Хэрэгтэй 150-н өгүүлбэр цуврал-2 (1)
[2009-12-05][Монголын Элчин Сайдын Яам]
Буцах түр үнэмлэх олгох журам (0)
[2009-12-08][Шинэ мэдээ]
Хятадын 2 техникч монголд шагнал хүртсэн байна (0)
[2009-12-16][Шинэ мэдээ]
Гуанжоу--2010 (3)
[2009-12-01][Хятадын улс төр]
Хятад Европын холбооны удирдагчдын 12 дахь уулзалт боллоо (0)
[2009-12-05][Шинэ мэдээ]
Канад Хятадын харилцаа шинэ цаг үедээ орлоо (0)
[2009-11-25][Хятадын ёс заншил]
Цай уух ёс (0)
[2009-11-29][Тоглоом]
Farm Frenzy-2 (0)
[2009-12-12][Шинэ мэдээ]
11-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт нэмэгдсэн байна (1)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 11-сар » 28 » Хятад улсын цаг агаар болон хүн ам
10:06 PM
Хятад улсын цаг агаар болон хүн ам

CRI

    

     Хятад улс дэлхийн хамгийн том эх газар болох Ази, Европын эх газар хийгээд дэлхийн хамгийн том далай болох Номхон далайн хооронд оршиж байгаа учраас улирлын салхины уур амьсгалтай болох нєхцєлийг бvрэлдvvлсэн байна. Улирлын салхины нєлєєнєєс гадна Хятадын нутаг дэвсгэр өргөн уудам учраас Хятадын цаг агаар мөн адил бус онцлогуудтай байдаг.

     Хятадын улирлын салхины цаг агаарын гол онцлог гэвэл, өвөл зуны улирлын салхины чиглэл нь эсрэг, дулааны жилийн болон өдрийн зөрөө нилээд их байдаг. Өвлийн улиралд голдуу хойноос салхилдаг. Жил болгоны 9-р сар, 10-р сараас хойш жилийн 3-р сар, 4-р сар хvртлэх хугацаанд өвлийн салхи хойноос Монголын өндөрлөгөөс Хятад руу салхилж, урагшлах тусмаа салхины хүч багасана. Хятадын бүх нутаг өвөлдөө хуурай хүйтэн, өмнөд нутаг умард нутгийн дулааны хэмжээ 40 хэмээр зөрдөг. Умард нутгийн Хейлунжян мужид хасах 30 хэмтэй байхад Хайнань арал дээр нэмэх 15 хэмтэй байх жишээтэй. Зундаа голдуу өмнөөс салхилж, чийглэг халуун, бороо ихтэй байдаг. Өмнөд нутаг, умард нутгийн дулааны зөрvv багасана.

    Жишээлэхэд, өмнөд нутгийн Гуанжөү, умард нутгийн Харбин, 4 хэм, 5 хэмийн зөрvvтэй. Yүний зэрэгцээ, хүйтэн урсгал, олон хоногийн шиврээ бороо, далайн хар салхи зэрэг хэдэн төрлийн байнга тохиолддог цаг агаарын үзэгдэл бий.

     Хятадын олон нутгийн хур тундасын хэмжээ болон тархалт нь маш их зөрүүтэй. Хятадын Тайвань мужийн Жилун хотын Хэү Шүлаод жилд дунджаар 6560 шахам миллиметрийн хур тундас бууж, бороо ихтэй жилдээ 8400 гаруй миллиметрийн хур тундас буудгаараа Хятадын хамгийн бороо ихтэй газарт тооцогдоно.

     Хур тундас хамгийн бага газрыг хэлбэл Таримын хотгор байна. Таримын хотгорын жилийн хур тундасын дундаж хэмжээ 20 миллиметрт ч хүрэхгүй байдаг. Хур тундсын тархалтын байдал нь ерөнхийдөө баруун хойноос зүүн хойт нутагт голдуу 400 мянган миллиметр, Хатан гол буюу Шар мөрний сав газраар 600-800 миллиметр, Хөх мөрний дунд, доод сав газарт 1000 миллиметрийн хавьцаа, зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу нутаг, Тайвань, Хайнань аралын их олон газарт 2000 миллиметрээс дээш хэмжээний хур тундас буудаг.

     Хур тундсын хэмжээ болон ууршилтын хэмжээнийх нь дагуу Хятадын зүүн өмнөөс баруун хойт хүртэл чийглэг, чийглэгдvv, хуурайвтар, хуурай гэж 4 бvсэд хуваадаг.

     1995 оны 2-р сарын 15-ны өдрийн байдлаар Хятадын нийт хvн 1 тэрбум 200 сая байсан бөгөөд, одоо ч дэлхийд 1-р байр эзэлж байна.

     Хятадын хvн амын тухай тэмдэглэл манай тооллоос өмнөх 2100 оны Шя улсын Юй хааны үеэс эхэлсэн бөгөөд тэр үед 13 сая 550 мянган хүнтэй байжээ. Манай тооллын 2 оны баруун Хан улсын үед 60 сая хvн амтай байлаа. Тэр үеэс Мин улсын сүүлчийн жил болтол хүн ам нэг их нэмэгдээгүй байв. Маньж Чин улсын үеэс хvн ам нилээд ихээр нэмэгдсэн байна. 1840 оны хар тамхины дайны үед Хятадын хүн ам 410 сая байж, 1949 онд шинэ Хятад улсыг тунхаглах vед 540 сая байжээ. Хятадын шинэ үеийн түүхэнд, 109 жилийн дотор хvн ам 130 саяар нэмэгдэж, жилийн нэмэгдлийн хэмжээ 2.6% хүрсэн байна.

    Хятадын хvн амын тvргэн нэмэгдэл бол шинэ Хятад улсыг тунхагласны дараа эхэлсэн юм. 1949 оноос 1990 оныг хvртэлх 41 жилийн дотор Хятадын эх газрын хvн ам 540 сая байснаас 1 тэрбум 160 саяд хvрч, хvн ам 600 сая гаруй нэмэгдэж, жилийн цэвэр єсєлтийн хэмжээ 14 сая 800 мянга гаруйд хvрсэн байна. Хvн амын тvргэн єсєлт нь Хятад улсад маш хvнд дарамт болсон байна. Єнєєгийн Хятад улсын хvн амын нягтралын хэмжээ дэлхийн дундаж хэмжээнээс 4 дахин илvv байж, шинэ Хятад улс байгуулагдсны эхний vеэс 1982 он хvртэл хvн тутамд оногдох тариан талбай 1/5 га болсон байна. Аж ахуйн бvтээгдхvvний хvн тутамд оногдох хэмжээ бусад орны хэдний нэг хувь, цаашлаад хэдэн арваны нэг хувь тєдий байсан бєгєєд, хvн тутамд оногдох vндсэний vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvн нь дэлхийн дундаж тєвшний хагаст ч хvрэхгvй байлаа.

    Шинэ Хятад улсыг тунхаглан байгуулснаас хойш ард түмний амьдрал сайжирч эм эмнэлэг, эрүүл мэндийн ажил хөгжсөнөөс хvн ардын нас баралтын хэмжээ их багассан байна. Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө Хятадын хvн амын нас баралтын хэмжээ 2.5% хүрч байсан бол 1990 оны байдлаар 0.136% хувь болсон байна. Одоо Хятадын хүн амын наслалтын хэмжээ хөгжиж байгаа орнууд дотроо тэргvvлж, хөгжсөн орнуудын төвшинд дөхөж байна.

    Хятадын хvн амын нягтын хэмжээ хавтгай дөрвөлжин километр тутамд 120 шахам хvн байгаа бөгөөд, дэлхийн дундаж хэмжээнээс бараг 4 дахин илvv байна. Дэлхийн 200 шахам улс орон, газар нутгийн дотор Хятад улс хvн амын нягтралын хэмжээгээрээ 58 дугаарт орж байна. Дэлхийн хvн ам ихтэй орнууд дотор Энэтхэг, Япон, Англи, Герман зэрэг орны хvн амын нягтралын хэмжээ Хятадаас өндөр байна.

    Хятадын хvн амын тархалт маш замбраагүй, ерөнхийдөө зvvн нутгийн тэнгисийн эргээс баруун зүг рүү хvн ам аажмаар сийрэг болдог. 1990 оны хvн амын 4-дэх удаагийн тооллогын материалаас vзвэл, эх газрын 30 муж, шууд харьяа хот, өөртөө засах районы хvн амын нягтралийн хэмжээ 1 хавтгай дөрвөлжин километр тутамд 118 байна. Тvvний дотор Шанхай, Тенжин, Жянсу, Бээжин, Шандун, Хенаны хvн амын нягтралын хэмжээ 1 хавтгай дөрвөлжин километр тутамд 500-гаас давж, Жежян, Анхуй, Гуандун, Хэвей, Хубей, Хунань, Ляонин, Фужянь, Жянши 200-499 хооронд, Хайнан, Сечуан, Шанши, Гvйжеv, Гуанши, Шанши, Гирин, Юньнань, Хэйлунжян, Ниншя 50-155 хооронд, Гансу, Өвөр монгол, Шинжян, Хөхнуур, Тvвд 50 хvнд хvрэхгvй байлаа.
Хятадын хvн амын тархалтын
өнөөгийн байдал бол хөдөлмөрчин ард тvмний урт удаан жилийн турш байгалийг өөрчлөн, vйлдвэрлэлээ хөгжvvлэн үр хүүхдээ өсгөн бойжуулах явцийн дунд аажмаар бий болон бүрэлдсэн юм. Харин зүүн нутаг шахуу, баруун нутаг сийрэг хvн амтай байдаг байдал бол байгаль, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм түүхийн зэрэг хvчин зүйлээс болсон юм. Одоо Хятадын хvн амын тархалт тэгшгvй байдал аажмаар өөрчлөгдөж байна.


 

Category: Бусад | Views: 8997 | Added by: Elrond | Rating: 0.0/0

Total comments: 2

2011-02-17
2 Saaral
Хятадын мужууд, томоохон хотуудын нэрсийг дээрх тэмдэглэлд бичигдсэнтэй адилаар криллээр бичээд газрын зурагт байрлуулж үзүүлэх боломж байна уу?


2011-02-15
1 zochin
ystoi goy said bn heregtei medeelelee olloo


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Лхагва, 2024-04-24, 3:13 PM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал
Easychina.ucoz.com © 2024
Create a free website with uCoz