Сайтын тухай
Мэдээний төрөл
Хот болон Мужууд [2]
Сургууль болон Коллеж [2]
Интернэт хичээл [4]
Тэмдэглэлт өдөр [1]
Үзэсгэлэн яармаг [1]
Хятадын улс төр [1]
Хятад улсын түүх [2]
Хятадын ёс заншил [2]
Тоног төхөөрөмж [0]
Тоглоом [1]
Монголын Элчин Сайдын Яам [5]
Сонирхолтой [1]
Тоглолт болон Шоу [2]
Шинэ мэдээ [18]
Бусад [9]
Түлхүүр үг
Нийт хандалт
Статистик

Нийт онлайн 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Хайлт
Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу
Total of answers: 37
Сэтгэгдэл
В Махачкале установлены личнос

кофеварка unit ucm-84

Привет!
У меня вопрос.



Санамсаргүй
[2009-12-15][Шинэ мэдээ]
3-н орны бүс нутагийн чанартай хамтын ажиллагааны дээд уулзалт эрээн хотод боллоо (0)
[2009-12-12][Шинэ мэдээ]
11-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт нэмэгдсэн байна (1)
[2009-12-02][Монголын Элчин Сайдын Яам]
Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна !!! (1)
[2009-12-03][Бусад]
Хятадууд Монголыг хэд хоногийн дотор эзлэх вэ? (2)
[2009-12-02][Шинэ мэдээ]
Канадын ерөнхий сайд Бээжинд хүрэлцэн ирэв (0)
[2009-11-28][Хятад улсын түүх]
Анх цаас хятадад үүссэн тухай (0)
[2009-12-12][Сонирхолтой]
Хичээл давтах газараа хэрхэн сонгох вэ? (0)
[2009-12-01][Хятадын улс төр]
Хятад Европын холбооны удирдагчдын 12 дахь уулзалт боллоо (0)
[2009-12-06][Шинэ мэдээ]
Хятадад H1N1 өвчилсөн хүний тоо 90-н мянгад хүрэв (0)
[2009-11-23][Интернэт хичээл]
Хэрэгтэй 150-н өгүүлбэр цуврал-2 (1)
Сайт мэндлээд
Шинэ жил
Main » 2009 » 12-сар » 12 » Хятад улс A төрлийн H1N1 вакцин тарих ахицаа түргэтгэнэ
9:44 AM
Хятад улс A төрлийн H1N1 вакцин тарих ахицаа түргэтгэнэ
     
    
     Хятадын "А" төрлийн Н1N1 томууны вирусээс сэргийлэх вакцины аюулгүй гэдгийг их цар хэмжээнд хийсэн практик үйл ажиллагаа гэрчилж байна гэж Хятадын Эрүүл Мэндийн Яам 11-ний өдөр мэдэгдсэн байна. Хятадын Эрүүл Мэндийн Яам "А" төрлийн Н1N1 томууны вирусээс сэргийлэх вакцин тарих ахицаа түргэтгэж,тарих хүмүүсийн хүрээг өргөтгөж, энэ өвөл, ирэх хавар уг өвчнөөс сэргийлэхэд вакцины гүйцэтгэх үүргийг хамгийн их хэмжээгээр
эрчимжүүлэх болно.

     Хятадын Эрүүл Мэндийн Яамны хийсэн бүртгэлээр, 12-р сарын 9-ний өдөр хүртлэх байдлаар, Хятадад 32 сая 380 мянган хүнд вакцин тарьжээ. Сүүлийн хугацаанд, олон газрын вакцин тарих ахиц удааширч байна. Энэ нь нэг талаар вакцин үйлдвэрлэх хүчин чадал хязгаартай байгаагаас, нөгөө талаар иргэд вакцин тарихын аюулгүйн чанарт сэтгэл түгшиж байгаагаас болсон юм.

     Үүнд холбогдуулан, Хятадын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Дэн Хайхуа хэлэхдээ: өнөө, бүх Хятадад урьдчилан сэргийлэх вакцин тариад хэвийн бус байдалтай гэж сэжиглэгдсэн 3600 гаруй тохиолдлоос 70 гаруй хувь нь халуурах, хэсэг газар улайж хавдах зэрэг байдал илэрчээ. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын нийтэлсэн, дэлхийн "А" төрлийн Н1N1 томууны вирусээс сэргийлэх вакцин тарихын аюулгүйн чанарт хийсэн үнэлгээний дүгнэлттэй бараг адил байгаа. "А" төрлийн Н1N1 томууны вирусээс сэргийлэх вакцин аюулгүй гэдгийг энэ нь харуулж байна гэлээ.

     "Зарим бүс нутаг болон тусгай тогтоосон хүмүүст вакцин тарьснаас хойш, маш тодорхой хамгаалалтын үр ашиг гарч, томууны дэлгэрэлтийг үр ашигтай тогтоон барьсан байна. 'А' төрлийн Н1N1 томууны вирусээс сэргийлэх вакцин аюулгүй гэдгийг Хятадад өргөн цар хэмжээнд вакцин тарьсан ажлын практик үйл ажиллагаа гэрчиллээ. Хэвийн бус урвал гарах явцад, хэвийн бус ноцтой урвал гарах хэмжээ бараг 1 саяны 1 хувьд байгаа болохоор, энэ нь Хятадын ба гадаадын 'А' төрлийн Н1N1 томууны вирусээс сэргийлэх вакцины эмчилгээний туршилт болон их цар хэмжээгээр вакцин тарьснаас хойш, хэвийн бус урвалд хяналт шалгалт хийсэн дүнгийн хэмжээнээс даваагүй" гэжээ.

     Хятадын Эрүүл Мэндийн Яамны эрүүл хамгааллын шуурхай мэдээлэлийн албаны дарга Лян Ваньнянь хэлэхдээ:

     "Бид вакцины аюулгүйн чанар болон үр ашигтай чанарын талаарх ухуулгаа цаашид эрчимжүүлж, эмнэлгийн ажилтнууд вакцин тарихад цээрлэдэг зүйлийг улам сайн эзэмшиж, нааштай зохион байгуулж дайчилбал, вакцины тарилгыг үргэлжлүүлэх итгэл зориг бидэнд байгаа юм. Энэ бол олон улсын нийтлэг ойлголт. Бид хэрвээ ажлаа түргэтгэхгүй юм бол, үр ашигтай сэргийлэн хамгаалалтын боломж тохиолыг алдах болно. Вакцин тарих ахицыг улам түргэтгэж, өдөрт 1 сая 500 мянган хүнийг вакцинжуулахыг хүсэж байна. Ингэвэл сар шинээс өмнө 'А' төрлийн Н1N1 томууны вирусийн халдвар их дэлгэрэхээс өмнө нь гол хамгаалах хүмүүст үр ашигтай дархал үүсэхийг хүсэж байна гэжээ.

     Үүний зэрэгцээ, Эрүүл Мэндийн Яам бас вакцин тарих гол хүрээнд жирэмсэн эмэгтэй, малын эмч, гэрийн тэжээвэр шувуу, мал болон хээрийн амьтдыг тэжээдэг хүмүүсийг хамруулсан байна.

 

Category: Шинэ мэдээ | Views: 1314 | Added by: Elrond | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Баасан, 2024-04-19, 10:06 PM
Welcome Зочин
Нэвтрэх
Цаг бол алт
Валютын ханш
Цаг агаар
-->
Админтай холбогдох
HTML Free Code
Асуух зүйл байвал